Өнөөдөр болох үйл явдал

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-01 10:10:44

Монголын уран зургийн галарейд

09.00 цагт: Хүүхдийн ертөнц-2016 хүүхдийн уран зургийн улсын уралдааны нээлт болно. Нээлтэнд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, ХТҮГ-ын дарга Э.Одбаяр, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар оролцоно.

Чингисийн талбайд

09.00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “ХҮҮХДИЙН БАЯР” нэгдсэн арга хэмжээний нээлт болно.

09.00 цагт: Монгол улсын Ирээдүйн эзэд-хүүхэд багачуудад цэвэр, эрүүл орчинг өөрсдийн гараар бий болгож, багаас нь хог хаягдлыг ил задгай хаяхгүй байж хэвшихэд дэм болох зорилготой "Нэг хогийг нэг амттанаар солъё" аяны нээлт болно.

15.00 цагт: Нийслэлийн боловсролын газар, "Улаанбаатар глобал шейперс" нийгэмлэг хамтран  "Монгол гэр" төсөлд хамрагдсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан “Шилдэг тохижилттой Монгол гэр” сэдэвт уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 99919105

Гэгээнтэн Энтертайнмент төв

11.00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Гэгээнтэн Энтертайнмент төв, Эко телевиз хамтран “Амьдралын алтан мөчийг Гэгээнтэнд” задгай талбайн үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 80119630, 88111311

Хүй Долоон Худаг

11.00 цагт: “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулах “Монгол хүү” өдөрлөгийн нээлт болно.

Төрийн ордон

11.40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх үрсийн баярыг тохиолдуулан Алдарт эхийн одон хүртэж буй ээжүүдэд шагнал гардуулна.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар

11.40 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн одонгоор шагнуулж байгаа ээжүүдэд одонг нь гардуулан өгч баяр хүргэнэ. Утас: 88781218, 325044

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

12.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн 1, 2 дугаар одон авсан ээжүүдэд одон гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 96646863, 99767480

САНСАР, ОД ЭРХСИЙН ОРДОН

10.00 цагт: Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баярыг тохиолдуулан бүтээсэн Ю.А.Гагарины цээж баримлийн нээлт болно. Нээлтэнд ОХУ-ын Элчин сайд, ноён Азизов Искандер Кубарович, БНУУ-ын Элчин сайд, ноён Мадари Акош, Хүндэт зочид ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт ОХУ-ын Сансрын нисэгч А.Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол улсын баатар, ОХУ-ын Сансрын нисэгч В.А.Джанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, Сансрын нисэгч Берталан Фаркаш нар болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчид уригдан оролцоно. Утас: 77110292, 99107528

11.30 цагт: Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд ЗХУ, Монгол улсын Баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт ОХУ-ын Сансрын нисэгч А.Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол улсын баатар ОХУ-ын Сансрын нисэгч В.А.Джанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, Сансрын нисэгч Берталан Фаркаш, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Сансрын нисэгч М.Ганзориг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл нар оролцоно. Утас: 77110292, 99107528

Чойжин ламын сүм музей

14.45 цагт: Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөрт зориулан зохион байгуулах "Бүтээлч хүүхдүүд–2016" үйл ажиллагааны нээлт болно. Утас: 99904252, 99026081, 88983838, 99751661

 

Холбоотой мэдээ