Аймгийн Онцгой комиссоос Цагдаагийн газарт автобус хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-17 13:17:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссоос аймгийн Цагдаагийн газарт 45 хүний суудалтай автобус хүлээлгэн өглөө.

Энэ нь 24 цагаар гадаа зогсож, хяналтын цэгүүдэд жижүүрлэж байдаг алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилготой аж.   

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж улс орон даяар бүх нийтийн бэлэн байдал зарласан хугацаанд аймгийн хэмжээнд 73 хяналтын цэгт 183 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 24 цагаар гадаа зогсон ажиллаж байсан.

Харин 12 дугаар сарын 1-нээс Дундговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан ба энэ хугацаанд аймаг доторх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрч, харин Улаанбаатар болон бусад аймгаас ирэх, явах хөдөлгөөнийг Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зохицуулж байгаа.

Тиймээс одоогийн байдлаар аймгийн хэмжээнд шалган нэвтрүүлэх хяналтын 16 цэгт 58, хөдөлгөөнт эргүүлийн 25 чиглэлд 50 алба хаагч 49 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Аливаа гамшгийн үед цагдаагийн байгууллагын алба хаагчид хамгийн түрүүнд ачааны хүндийг үрч, ард иргэдийн аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг тул аймгийн Онцгой комиссоос ийнхүү автобустай болгосон байна. 

Холбоотой мэдээ