Аймгийн аварга шалгаруулах нисэх загварын тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-05-31 19:37:12

Хэнтий аймагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулагдах үйл ажиллагааны эхлэл болж өнөөдөр аймгийн аварга шалгаруулах нисэх загварын тэмцээн эхэллээ.

Энэхүү тэмцээнийг Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс /ХГБХХ/, Фалкон клуб, Хэрлэн 4-р сургууль, БСГ, Скаутын зөвлөл, Өндөрхаан нисэх буудал хамтран зохион байгуулж байна.

Тэмцээн цаасан онгоц, схематик планерийн хялбар загвар, F1H18 планер, F2B уран нислэгийн загвар гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээнд 6-18 насны 56 хүүхэд оролцож байгаа юм.


 Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ