Ажилчдынхаа гэр бүл, хүүхдүүдийг баярлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-05-31 18:16:43

“НИК-Петровис” компанийн Увс аймаг дахь салбарын хамт олон өнөөдөр ажилчдынхаа гэр бүл, хүүхдүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус компанид 100 гаруй хүн ажилладаг бөгөөд тэдний ихэнх нь эрчүүд байна. Иймээс Ю.Төгсжаргал захиралтай тус салбарын хамт олон Эх үрсийн баярыг тохиолдуулан ажилчдынхаа ар гэрийнхнийг баярлуулахыг зорьжээ. Анх удаагаа зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ажиллагсдын ар гэрийнхэн болон үр хүүхдүүд нь өргөнөөр хамрагдаж, нэгэн өдрийг хамт олноороо сайхан өнгөрүүллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ