Маргааш 108 ээж одон авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-05-31 18:05:39

Жил бүрийн 6-р сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон олгодог уламжлалтай.

 Энэ дагуу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газраас “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор 14, хоёрдугаар одонгоор 94, нийтдээ 108 эхийг шагнуулахаар материал бүрдүүлж Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээсэн байна.

Ээжүүдийн одон цаг хугацаандаа амжиж Улаанбаатараас ирсэн тул маргааш болох Эх үрсийн баярын арга хэмжээний үеэр шагналыг нь гардуулах аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ