У.Барр зул сарын баяр гэхэд огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-15 11:38:37

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхий шүүгч Уиллиам Баррыг зул сарын баяраас өмнө огцорно гэж мэдэгджээ. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын 20-нд буюу Д.Трампыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх үед албан тушаалаасаа огцрох байсан юм.


У.Барр ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсон гэх нотолгоо байхгүй гэдгийг өмнө нь мэдэгдсэн юм. Мөн Д.Трамп Хууль зүйн яам сонгуулийн кампанит ажлын үеэр Жо Байдены хүүг мөрдөн шалгаж байсныг олон нийтэд мэдээлээгүй хэмээн түүнийг шүүмжилж байжээ.


Д.Трамп Ерөнхий шүүгчийг албан тушаалаасаа огцрох болсон талаар “Twitter” хуудсандаа нийтлэхдээ түүнийг маш сайн ажилласан хэмээн онцлон тэмдэглэсэн байна. У.Барр энэ сарын 23-нд огцрох бөгөөд түүний халааг Ерөнхий шүүгчийн орлогч Жефф Розен авах ажээ. 

Холбоотой мэдээ