Хугацаат цэргийн алба хааж буй дайчдын ар гэрт дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-16 13:32:16
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ онд хугацаат цэргийн албанд татагдаж Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн ангид алба хааж буй дайчдын ар гэрт түлээ нүүрс, амны хаалт, хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ.

Батлах хамгаалахын сайд, Хэнтий аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан байдаг. "Ковид-19" цар тахлаас үүдэн айл өрхүүдэд санхүүгийн хүндрэл үүсч байгаа энэ цаг үед Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран тус ажлыг зохион байгуулав. Энэхүү тусламжид аймгийн хэмжээнд 50 өрх хамрагдсан байна.
Холбоотой мэдээ