Буриадад 200 хүнийг вакцинжуулж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-14 16:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад "COVID-19"-ийн халдварын тохиолдол өчигдөр 226-гаар нэмэгдэв. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын батлагдсан тохиолдол 22.256 болоод байна. 

Нийслэл Улаан-Үд хотод 118 хүн халдвар авснаар нийт батлагдсан тохиолдол 12.118 болов. Буриад улсад халдварын тархалт эхэлснээс хойш нийт 507 хүн нас баржээ. Эмнэлэгт эмчлэгдэн гарсан нийт 18243 хүн (үүнээс өчигдөр 371 хүн эмнэлгээс гарчээ) байна. 

Тус улсад вакцины эхний хэсгийг 12 дугаар сарын эхээр ирүүлснээр эхний ээлжинд 200 хүнд хийж эхэллээ. Буриадад эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулж байна. Бүх нийтийг вакцинжуулахад зориулж 27 хөргөгч бүхий зориулалтын цэгийг бэлэн болгожээ. 



Холбоотой мэдээ