Хатуулаг багатай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-14 16:53:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 370 орчим хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгж бий. 

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг түр хугацаанд хориглосон байсан.  

Тэгвэл Ховд аймгийн Засаг дарга 2020 оны А\789 дугаар захирамж гаргаж, өнөөдөр танилцууллаа.

Тус захирамжийн дагуу ирэх 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хатуулаг багатай согтууруулах ундаа буюу пиво, дарс зэргийг худалдаалахыг зөвшөөрч, цагийн хуваарийг 09:00-22:00 цаг байхаар шийдвэрлэжээ.


 

Холбоотой мэдээ