Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 16:12:24

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 оны 4-р сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг урьд оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэвч нийт гарч байгаа хэргүүдээс согтуугаар үйлдэгдэж байгаа хэмт хэргийн тоо буурахгүй байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт харьцангуй буурч  байгаа хэдий ч согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Жишээлбэл:  Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг  20.6 дахин өссөн буюу 4-р сард л гэхэд 35 удаагийн тохиолдол бүртгэгджээ.Иргэдийн  ахуйн хүрээн дахь архидалт ихэссэнээр  өөрөө гэмт хэрэгт өртөж хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох, хоорондоо муудаж нэгнийгээ гэмтээх, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах гээд ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгааг Цагдаагийн газрын ОНХА-ны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г. Ганчимэг хэллээ. Мөн сүүлийн үед ахуйн  хулгай, дээрмийн хэргүүд ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ