Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-14 11:50:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Ахлах албан тушаалтны хурал энэ сарын 11-нд цахимаар болов.


Энэхүү цахим хуралд АХАИББХ-ын гишүүн 27 улсын ахлах албан тушаалтнууд буюу Гадаад хэргийн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын захирал нар оролцож, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон АХАИББХ-ын нарийн бичгийн дарга нарын газрын төсвийг батлав.


Хуралдааны үеэр АХАИББХ-ын даргалагч Бүгд Найрамдах Казахстан Улс АХАИББХ-ын сан, зөвлөл байгуулах санаачилгаа танилцуулсан бөгөөд гишүүн орнуудын саналыг тусгаж дараагийн хурлаархэлэлцүүлэхээр болсон байна.


Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлж ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа оролцов.


АХАИББХ нь Азид энх тайван, тогтвортой болон аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой олон улсын хурал бөгөөд эдүгээ 27 гишүүн, 13 ажиглагч гишүүнтэй юм.

Холбоотой мэдээ