Автомашингүй өдрийг 7 дахь жилдээ тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 15:24:43

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран “Автомашингүй өдөр-10000”алхам арга хэмжээг 6 сарын 3-ны баасан гарагт 7 дахь жилдээ зохион байгуулна.

Энэ өдрүүдэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хөдөлмөрчид эрүүл амьдрал идэвхитэй хөдөлгөөнд нэгдэн алхдаг бол энэ жил алхаад зогсохгүй өөртөө мэдлэг, мэдээлэлтэй болох нь чухал гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Тус аймаг 124000 хүн амтай бол нийт хүн амын 26 хувь нь илүүдэл жинтэй төвийн таргалалттай, зүрх судасны өвчлөл өндөр байдаг гэсэн мэдээлэл байдаг нь хөдөлгөөний дутагдалтай холбоотой гэнэ. Иймээс урин дулааны цагт байгальд хортой хөдөлгөөний дутагдалд оруулдаг автомашинаас татгалзан эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг уриалж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ