Өдөрт хоёроос доошгүй тээврийн хэрэгсэл журамлагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 15:20:45

Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээг жолооч нарын дунд явуулахад жолооны эрхгүй жолоо барих, тээврийн хэрэгсэл бүрэн бус, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Ганц өдрийн арга хэмжээгээр гэхэд 19 машин саатуулагдсан байна.

Ер нь аймгийн замын цагдаагийн газраас өдөр бүр хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж байгаа юм байна. Жолооч нар ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож бусдын эд хөрөнгө, амь насанд хохирол учруулах явдал их байгаа. Мөн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэсэн шалтгаанаар  өдөр бүр 2-оос доошгүй тээврийн хэрэгсэл журамлагдаж байгааг Замын цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Даваадорж хэлж байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ