Махны үнэ 1000 төгрөгөөр буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-10 13:27:36

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв захад худалдаалж буй зарим хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийн талаар тодрууллаа.

Энэ оны 12 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар хонь, үхрийн мах кг тутамд 9000-10000, адууны мах кг тутамд 8000 төгрөгийн үнэтэй байна.

Харин ямааны мах кг тутамд 6500-7000 төгрөг байна. Махны үнийг өмнөх 11 дүгээр сартай харьцуулахад 1000 төгрөгөөр буурчээ. Мөн аймгийн хэмжээнд 40 тонн нөөцийн мах бэлтгэсэн гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Үүнээс гадна аймгийн зах, худалдааны төвд гурил \I зэрэг\ кг тутамд 1400 төгрөг,  уутаар 55500 төгрөгийн үнэтэй байна. Мөн элсэн чихэр 2200, цагаан будаа 2500 төгрөгөөр худалдаалж байна. Мөн сүү литр нь 2500 төгрөг аж.  

Шатахууны үнэ ханшийн тухайд А-80 нь 1550, А-92 нь 1650, дизелийн түлш 1800 төгрөг байна.  

 

Холбоотой мэдээ