Өвлийн идшээ шуудангаар авах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, “Монгол шуудан” компани хамтран хөл хорионы хугацаанд хүнс болон идэшний махыг орон нутгаас Улаанбаатар хот руу тээвэрлэж байгаа.
Аймгийн төвөөс нийслэл рүү долоо хоногт 1-2 удаа хүнс
тээвэрлэхдээ эрүүл ахуйн
шаардлага хангаж, халдвар хамгааллын дэглэмээ сахин, ариутгал хийж, ард
иргэддээ үйлчилж байна.
Иргэд орон нутгаас ирсэн хүнсээ хот дотор хүргүүлж авах боломжтой.
Илгээмж явуулах үнэ өртгийг “Монгол шуудан” компанийн
фэйсбүүк хуудаснаас харж болно.
Хот доторх хүргэлтийн үйлчилгээг хэвийн
явуулж байгаа. Иргэд mydelivery.mn сайтруу орж захиалга өгөх бөгөөд 21
аймаг руу явуулах илгээмжийг бүх салбарт хүлээн авч байна.