Асран хамгаалагч нь тусгаарлагдсан 47 хүүхдэд хүнсний тусламж үзүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд түр хамгаалах 32 байранд 130 иргэн
үйлчлүүлж байна. Үүний 21 нь насанд
хүрсэн, 109 нь хүүхэд бөгөөд тэдний 70-80 хувь нь коронавирусний цар
тахлын улмаас орон гэргүй болсон тусламж, дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай иргэд байгаа тухай ОБЕГ-ын дэд
дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.
Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр тэрээр хэлэхдээ “Сэлэнгэ аймагт 47 хүүхдийн ээж аав хөл хорионд орсон
учир тус аймгийн хүүхэд хамгааллын байгууллагаас хүнс болон бусад дэмжлэг үзүүлж байна. Мөн Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас сэтгэл зүйн зөвлөгөө,
тусламж үзүүлэх баг ажиллуулж эхэлсэн бөгөөд ялангуяа Батцэнгэл суманд амьдардаг долоон
хүүхдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч байна. Мөн эрсдэлд өртөж болзошгүй Говьсүмбэр аймгийн
76 хүүхдийн судалгааг гарган хяналтдаа авсан.
Нийслэл хот, зургаан аймагт коронавирусний халдварын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тусгаарлах байранд 216 төрийн албан хаагч ажиллаж байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр тусламж дэмжлэг авах шаардлагатай болбол хүүхдийн 108 утас 24 цагаар ажиллаж байна” гэлээ.