Хувьцаа худалдан авах эрхийн хугацааг сунгав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-11-27 17:13:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" 11.3 сая энгийн хувьцаа худалдан авах эрх бүхий варрантын хугацааг сунгахаар болсноо мэдэгдлээ. 

Варрант нь үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагч нарт санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгсэл юм. Тодруулбал, энэ нь тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх бөгөөд олон улсын биржүүдэд түгээмэл арилждаг үнэт цаас юм.

Дээрх варрантыг "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК нь 2018 оны 6 дугаар сард хаасан хаалттай санхүүжилтийн хүрээнд гаргаад байна. Энэ варрант нь 2020 оны 12-р сарын 8-наас эхлэн нэгж хувьцааг 0.60 ам.долларын үнээр худалдан авах эрхийг хэрэгжүүлэх нөхцөлтэй байсан хэдий ч нөхцөл байдлаас шалтгаалан эдгээр варрантын үндсэн нѳхцөлийг ѳѳрчлѳхгүйгээр хүчинтэй хугацааг гурван сараар буюу ирэх оны 3 дугаар сарын 8-ны ѳдѳр хүртэл сунгаад байна. Дэлгэрэнгүй мэдээг энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ