“Хот девелопмент” ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа товложээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-25 19:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хот девелопмент” ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 1 дүгээр сарын 4-нд товложээ. Хурлаар:

  • Компанийн өрийг хувьцаагаар солих төслийг батлах,
  • Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан хаалттай хүрээнд нэмж энгийн хувьцаа гаргах,
  • Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбоотой сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг батлах,
  • Компанийн өрийг хувьцаагаар солихтой холбогдуулан хаалттай нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэх эсэх талаар хэлэлцэх аж.

COVID-19”-ийн цар тахалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учир онлайн хурлыг зохион байгуулах талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Холбоотой мэдээ