Испанийн хаан VI Филипп тусгаарлагджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-24 10:44:41

МАДРИД. /El Pais/. Испанийн хаан VI Филипп коронавирус тээгчийн ойр хавьтал болсны улмаас даваа гаргаас эхлэн 10 хоногийн хугацаатай тусгаарлагдахаар болжээ.


Халдвар авсан өвчтөн хаантай 10 дугаар сарын 22-нд буюу ням гарагт ойр байжээ. Одоогоор Испанийн хаан VI Филипп шинжилгээнд хамрагдаагүй байгаа хэдий ч түүнийг оролцуулсан бүх арга хэмжээг цуцлаад байгаа аж.


Испанид цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдварын 1.6 сая тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 43 мянган хүн нас баржээ. Испанийн Засгийн газар 10 дугаар сарын 25-нд халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. 

Холбоотой мэдээ