Голуудын мөсний зузаан бэхжээгүй байгааг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-11-23 09:14:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын хоёрдугаар 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтоод байна. Харин мөсний зузаан 5-35 см нимгэн, нийт голын дагуу харилцан адилгүй байна. Нэг ёсондоо мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газрын Гадаргын усны судалгааны хэлтсээс онцгойлон анхааруулж байна.



Холбоотой мэдээ