Аймгийн хэмжээнд 23 иргэн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-22 16:26:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнөөдрийн байдлаар 252 хүн ажиглалтад байна.

Эдгээр хүмүүсийг ажиглан тандахаар 12 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд зочид буудалд найм, цэцэрлэг хоёр, дотуур байр тав, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг гээд нийт 16 тусгаарлах байр бэлэн ажиллаж байгаа. Мөн аймгийн хэмжээнд 23 иргэн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байна. 

Холбоотой мэдээ