Д.Нарангэрэл: Бүх нийтийн бэлэн байдал зарлаагүй бол халдвар 5 дахин их байх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-11-21 17:08:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээгүй бол дотоодод тархсан коронавирусний халдвар өнөөгийнхөөс 4-5 дахин их байх магадлалтай байсныг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл ЭМЯ-ны 17.00 цагийн мэдээллийн үеэр онцлов.


Тэрбээр үргэлжлүүлэн, “Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлыг дэглэмийг 14 хоног тогтоосон бөгөөд иргэд УОК, ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг дагаж байгаа. Цаашид УОК, ЭМЯ-ны зөвлөмжийг дагаж мөрдсөнөөр Монгол Улс коронавирусний халдварыг хохирол багатай даван туулах боломжтой. Дэлхий нийтэд коронавирус тархаж эхэлж байхад БНХАУ, Австрали, Герман, Шинэ Зеланд зэрэг улс хатуу хөл хорионы дэглэм сахиснаар халдварыг таслан зогсоож чадсан. Ингэхдээ 2-3 сар уг дэглэмийг сахисан бөгөөд амны хаалт зүүж, гарын ариун цэврийг сахиснаар амжилтад хүрсэн” хэмээв.

Холбоотой мэдээ