АНУ, Тайванийн эдийн засгийн яриа хэлэлцээний эхний үе шат Вашингтонд боллоо

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-21 12:04:49

ВАШИНГТОН. /TASS/. Эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн төлөөх түншлэлийн асуудлаарх АНУ, Тайванийн яриа хэлэлцээний эхний үе шат баасан гарагт Америкийн нийслэл хотод боллоо гэж тус улсын Төрийн департаментын хэвлэлийн алба мэдээлэв.


"АНУ, Тайванийн хоорондох нягт харилцаа эрх чөлөөг хамгаалах, ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах бидний амлалтаас эхтэй. Манай түншлэл нь эдийн засгийн хөрөнгө оруулалт, ард түмнүүдийн хоорондох нягт харилцаанд суурилах бөгөөд хууль дээдлэх, ил тод байдал, харилцан ашигтай байдал, хөгжил цэцэглэлт, хүний ​​эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зэрэг энх тайвны үзэл бодлыг бид хуваалцдаг билээ” гэж АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.


Төрийн департаментын мэдээлснээр, Вашингтонд болсон яриа хэлэлцээний эхний үе шат “одоо байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөн АНУ, Тайванийн хооронд эдийн засгийн шинэ хэлхээ холбоо тогтоох боломжийг олгов”.  


Уулзалтын үеэр талууд Вашингтон харилцаа холбооны тав дахь үеийн сүлжээний дэд бүтцийг байгуулахад Хятад улсыг оролцоход саад болж байгаа Америкийн санаачилгыг, мөн хангамжийн сүлжээ, ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцсэн байна.


Хоёр тал хоёул шинжлэх ухаан-техникийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах эрмэлзэлтэй байгаагаа мэдэгджээ. Төрийн департаментын мэдэгдсэнээр, "цаашдын яриа хэлэлцээ нь АНУ, Тайванийн эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болно".  


Холбоотой мэдээ