“EasyJet” компани анх удаа алдагдал хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-18 14:20:34

АНКАРА. /Anadolu/. Их Британийн “EasyJet” агаарын тээврийн компани коронавирусний цар тахлын улмаас 25 жилийнхээ түүхэнд анх удаа алдагдал хүлээжээ.


Өнгөрсөн нэгдүгээр сараас 9 дүгээр сарын хугацаанд компани 1.27 тэрбум стерлингийн алдагдал хүлээжээ. Өнгөрсөн онд компанийн жилийн нийт орлого 430 сая фунт стерлингт хүрч байсан аж.


Ирэх онд компани төлөвлөгөөт нислэгүүдийнхээ 25-хан хувийг үйлдэж магадгүй байна. Гэсэн ч коронавирусний вакцины судалгааны талаар итгэл найдвар төрүүлсэн мэдээллүүд гарсантай холбоотойгоор тасалбар борлуулалт нь 50 хувиар нэмэгджээ. 

Холбоотой мэдээ