NBA-гийн шинэ улирлын тоглолт 12 дугаар сарын 22-нд эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-11-18 13:44:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ 2020/21 оны улирлын тоглолтыг 12 дугаар сарын 22-нд эхлүүлэхээр болжээ.


NBA-гийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, шинэ улирал 82 бус 72 тоглолттой байх аж. Багуудын цугларалт 12 дугаар сарын 1-нд эхэлж, 3-4 бэлтгэлийн тоглолт хийнэ.


Тоглолтын хуваарийг хоёр хэсэгт хуваасан байна. Харин бүх оддын тоглолт гуравдугаар сарын 5-наас 10-ны хооронд  явагдаж, плей-офф тавдугаар сарын 22-нд эхлэх бөгөөд лигийн аварга баг долоодугаар сарын сүүлээр тодрох юм.


NBA-ийн өмнөх улирлын тоглолт 10 дугаар сарын 12-нд дууссан. Сүүлийн цувралд “Лос-Анжелес Лейкерс” баг “Майами”-г 4-2 харьцаатай хожсон билээ.


Холбоотой мэдээ