Газар Дундын тэнгист 30 цагаач амиа алдсан байж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-27 11:03:50

РОМ. /АР/. Ливийн эргийн ойролцоох Газар Дундын тэнгисийн усанд цагаачдын сууж явсан завь хөмөрсний улмаас 30 орчим хүн амиа алдсан байж магадгүй байна. Европын Холбооны  /ЕХ/ тэнгисийн цэргийн хүчнийхэн уг завинд сууж явсан 77 хүнийг аварчээ.

ЕХ болон Италийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд эргээс 65 км-ийн зайтай осол болсон газарт очиж, амьд үлдсэн хүмүүсийг аварсан байна.

Өнгөрсөн лхагва гарагт Италийн тэнгисийн цэргийнхэн 562 цагаачийг аварчээ.

Одоогийн байдлаар, завь хөмөрсний улмаас амиа алдсан цагаачдын тоо 100-д хүрэх төлөвтэй байна.

Италийн эргийн хамгаалалтынхан "таван хүн амиа алдсан" гэж тухайн үед мэдээлж байсан боловч Олон улсын цагаачдын байгууллага "үлдсэн хүмүүс хөмөрсөн завин дороос гарч чадахгүй байна" гэж үзэж байгаа ажээ.

Энэ долоо хоногт гэхэд Европыг зорьсон 6000 орчим цагаачийг гар аргаар хийсэн хэврэг завиар Газар Дундын тэнгист явж байхад нь аварсан байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ