Бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-17 15:57:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулсан байна.

Энэхүү асуудалтай холбогдуулан Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт хэд хоногийн өмнө ажилласан. Энэ үеэр эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах хүнсний бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачилт хийлгэх талаар судалсан байгаа.

Ингээд Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Алтанбулаг автозамын боомтоор хил нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэртэй уялдуулан энэхүү талбайг байгуулжээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачилт хийлгэж, гаалийн бүрдүүлэлтийг хийж байхаар төлөвлөсөн тухай Гаалийн байгууллагаас мэдээллээ.  

 

Холбоотой мэдээ