Албаны эх сурвалжтай мэдээлэл түгээхийг уриаллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-11-17 13:19:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Онцгой комиссоос баталгаат мэдээллийг найдвартай эх сурвалжаас авч байхыг ард иргэддээ уриаллаа.
Тодруулбал, Хэнтий аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас гарч байгаа албан ёсны мэдээллийг “Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар” пэйж хуудсаас авахыг зөвлөж байна.
Онцгой комисс "Бид албаны эх сурвалжтай мэдээллийг төвийн болоод орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүргэн ажиллаж байна." гэдгийг тодотголоо.
Улсын онцгой комиссоос хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүст хариуцлага тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар анхааруулж байна.
Мөн тус аймгийн ОК 70563113 гэсэн гомдол мэдээлэл авах утас ажиллуулж байна.
Холбоотой мэдээ