Тавдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-27 08:45:40

09.00 цагт “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн "Дүнжингарав" худалдааны төвийн задгай талбайд эхэлнэ.

09.00 цагт БХЯ, Зам тээврийн яам хамтран зохион байгуулж буй "Зүүн Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.

10.00 цагт “Иргэддээ-Тусалъя” Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Чингисийн талбайд болно.

10.00 цагт Улаанбаатар-Москва чиглэлд галт тэрэг аялж эхэлсний 40 жилийн ойн ёслолын ажиллагаа УБТЗ-ын вагон депод болно.

10.30 цагт “Алдагдал, хаягдыг алт, мөнгө болгоё-Хүүхэд 2” төслийн үйл ажиллааг танилцуулах арга хэмжээ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

11.00 цагт РЦНК-ийн дэргэдэх орос сургуулийн төгсөлтийн баяр болно.

11.00 цагт  Хэвлэлийн хүрээлэнд Монголд анх удаа шатахууны импорт, агаарын бохирдлыг зогсоох технологи зохион бүтээсэн залуучууд өөрсдийн бүтээлээ танилцуулна.

11.00 цагт Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлах арга хэмжээ "Баянгол" хүнсний худалдааны төвд болно.

11.00 цагт “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд болно.

11.00 цагт Олон улсын Регбигийн холбооноос хүүхдийн зуслангуудад тусгай хөтөлбөрт хэрэглэх тоглоомын хэрэглэлүүдийг бэлэглэх үйл ажиллагаа Спортын төв ордонд болно.

11.40 цагт Баянгол дүүргийн V хороонд байрлах 120 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын нээлтийн үйл ажиллагаа болно.

14.00 цагт: "Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн" болон Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагч нар Туул голын ойр орчим дахь хог хаягдлыг цэвэрлэх аяны нээлт Зайсан дахь "Миний зах-ын урд талбайгаас эхэлнэ.

16.00 цагт Хуульчдын дунд зохион байгуулж буй “Хуульчийн мэргэжлийн дүрмийг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээн “Хаан банк” театрт болно.

"Монгол Ньюс" Мэдээллийн төвд

11.00 цагт Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төвөөс БОНХАЖЯ-ны хууль бус шийдвэр болон гурван шатны шүүхийн шийдвэрийг тус яам хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форумын хүний эрхийн шинжээчид Монголын улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанд хүний эрхийн асуудлуудыг хэрхэн тусгаж буй талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Монгол технологийн хувьсгал” сэдвээр МУИС-ийн багш нар, Уламжлалт анагаах ухааны доктор профессорууд, “Батзүү”, Хэрэглэгчийн менежментийн академиас мэдээлэл хийнэ.

12.30 цагт Нийслэлийн АН-ын Хуулийн албанаас Сонгуулийн хууль, тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ