Б.Амин-Эрдэнэ дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд оролцох эрх авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-14 21:11:39

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр болсон байна.

Энэхүү тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 4-р сургуулийн сурагч, Олон улсын дэд мастер Б.Амин-Эрдэнэ түрүүлжээ. Тэрээр охидын 13-14 насны ангилалд оролцож, дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд оролцох эрх авчээ. Уг тэмцээнийг Монголын шатрын холбооноос зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ