“Хүсэл биелсэн - Хүүхдийн баяр” аянг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-26 14:05:28

Өмнөговь аймгийн Сэврэй сумын залуус "Хүсэл биелсэн-Хүүхдийн баяр" аянг сумандаа эхлүүллээ.

"Сэврэй хөгжил" ТББ-ынхан санаачлан амьдралын боломж тааруу өрх толгойлсон иргэдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хүүхдэд бэлэг бэлдэхээр ийн зорьжээ. Сэврэй сумын Залуучуудын холбоо, "Хариуцлагатай залуу манлайлагч" клубын хамт олон мөн энэхүү аянд нэгдсэн байна. 1000 төгрөгийн уг аянд одоогоор 140 хүн нэгдээд байгаа ажээ. Нэг хүүхдэд ойролцоогоор 8000 төгрөгийн бэлэг өгөхөөр төлөвлөж байгаагаа тус аянг зохион байгуулагчид хэлсэн юм.

Сэврэйн залуус сумандаа анх удаа бяцхан дүү нараа баярлуулах аянг өрнүүлж буй ажээ. 6 дугаар сарын 1-нд буюу Эх үрсийн баяраар "Хүсэл биелсэн -Хүүхдийн баяр" аяны бэлгээ гардуулах юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ