"Үндэсний чанарын чуулган-2020"-ыг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-12 16:05:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар болон УОК-оос улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой, коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоод буй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр, 11 дүгээр сарын 12-нд болох байсан "Үндэсний чанарын чуулган-2020"-ыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буй талаар МҮХАҮТ-аас мэдэгдлээ. 


Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Үндэсний чанарын чуулган”-ыг манай улс 5 жил тэмдэглэж ирсэн юм. Энэ өдөр чанарыг эрхэмлэж, стандартаар тэргүүлсэн үйлдвэрлэгч ААн-үүдийг шалгаруулдаг уламжлалтай. Мөн "Үндэсний чанарын 7 хоног"-ийг зохион байгуулж, чанарын талаар хэлэлцүүлэг явуулж, үзэсгэлэн гаргадаг.

Засгийн газрын ивээл дор шалгаруулж олгодог "Үндэсний чанарын шагнал" нь тухайн ААН, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрийн баталгаа, хэрэглэгчийн үнэ цэнийн илэрхийлэл болдог. 



Холбоотой мэдээ