ЕХ коронавирусний 300 сая тун вакцин худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-12 10:45:36

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбоо /ЕХ/ BioNTech-Pfizer” компанийн өндөр үр дүн үзүүлсэн коронавирусний вакцинаас 300 сая тунг худалдан авахаар тохиролцлоо.


"Вакцины нийлүүлэлт энэ оны эцсээр эхлэх төлөвтэй байна" гэж компаниуд мэдээлжээ.


Гэвч ЕХ вакциныг хэрхэн түгээх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд түүнээс өмнө маш олон үе шатны алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.


Энэхүү вакцины хувьд эмнэлзүйн туршилтад оролцсон хүмүүсийн 90 гаруй хувьд үр дүн үзүүлсэн юм. “Pfizer”, “BioNTech” компанийн мэдээлснээр, уг туршилтад 43500 гаруй хүн оролцжээ.


Эдгээр компани вакцинаа яаралтай тусламжийн зориулалтын зориулалтаар ашиглах зөвшөөрөл авах хүсэлтийг энэ сарын эцсээр гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


Европын Эрүүл мэндийн асуудал хариуцсан комиссар Стелла Кириакидесын хувьд ЕХ-ны байгуулсан вакцины гэрээг “өндөр ач холбогдолтой” хэмээн тодорхойлсон байна. 

Холбоотой мэдээ