НИТХ-ын хуралдааныг хойшлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-11 16:29:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдан, маргааш товлосон ээлжит бус I хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.


Харин ээлжит бус II хуралдааны товыг баасан гарагт хэвээр үлдээж, цахимаар хуралдуулах юм.


Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, -“Covid-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Засгийн газар, УОК, НОК зэрэг шат шатны байгууллага шуурхай арга хэмжээ авч байна. Гэсэн ч хүн бүр хариуцлагатай байх, зөвлөмж зааврыг ягштал мөрдөх шаардлагатай гээд гэр бүл, хамт олон, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг уриаллаа.

Холбоотой мэдээ