Буриадад "COVID-19"-ийн тохиолдол 230-аар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-11 13:52:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өчигдөр, 11 дүгээр сарын 10-ны байдлаар "COVID-19"-ийн батлагдсан тохиолдол 13.897 болоод байна. Шинээр 230 хүн өчигдрийн байдлаар халдвартай нь тогтоогдон батлагдаад байна. Нэг ёсондоо хоёр өдрийн дотор "COVID-19"-ийн тохиолдол дээрх хэмжээний тоогоор нэмэгдээд байна.

Үүнээс Буриадын нийслэл Улаан-Үд хотод нийт халдварын тохиолдол 8468 байгаагаас өчигдөр 83 өвчилжээ. 

Тус улсад нийт 8889 хүн эмчлэгдэж, өчигдрийн байдлаар 146 хүн эмнэлгээс гарчээ. Харин "COVID-19"-ийн халдвараар нийт 253 хүн эндсэнээс өчигдөр 8 хүн нас бараад байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар тус улсад "COVID-19"-ийн халдвараар 5 хүн нас барж, нийт эндсэн хүний тоо 245 болоод байсан юм.


Холбоотой мэдээ