АНУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо 200 мянгад хүрч болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-11-11 12:18:35

ВАШИНГТОН. /New York Post/. АНУ-д сүүлийн долоон хоног дараалан өдөрт “COVID-19” халдварын 100 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 10 сая давсан нь дэлхийн аль ч улс оронд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт юм.


“Өдөрт бүртгэгдэж буй халдварын шинэ тохиолдлын тоо цаашид огцом нэмэгдсээр байх төлөвтэй байна” гэж Миннесота муж улсын их сургуулийн Халдварт өвчин судлалын төвийн дарга Майкл Остерхольм “CNN” сувагт мэдээлжээ.


“Бид халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг харж байна. Ирэх долоо хоногуудад халдвар авсан хүний тоо өдөрт 200 мянга гаруйгаар нэмэгдэхэд гайхах зүйлгүй” гэж М.Остерхольм хэлсэн байна.


АНУ-д сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар халдварын 119238 тохиолдол илэрсэн нь есдүгээр сарын дунд үеийнхээс гурав дахин өндөр үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ