"Сүү" ХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-10 16:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Сүү" ХК-ийн гүйцэтгэх удирдлага өөрчлөгджээ. 

Тодруулбал, “Сүү” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны 10 дугаар сарын 28-ны тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирал М.Мандхайг тухайн өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлжээ. Тус компанийн түр орлон гүйцэтгэгчээр Д.Эрдэнэчимэгийг томилсон талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв. 



Холбоотой мэдээ