Улаан-Үд хотод "COVID-19"-ийн 85 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-09 18:04:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улстай хиллэдэг ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад "COVID-19"-ийн халдварын нийт 13.667 тохиолдол батлагдаад байна. Өнөөдөр 229 хүн бүртгэгджээ.

Харин халдварын 8385 тохиолдол бүртгэгдээд буй Улаан-Үд хотод 11 дүгээр сарын 9-ний мэдээгээр 85 хүн халдварласан нь илэрчээ. 

Батлагдсан нийт тохиолдлоос 8743 хүн эдгэрч, өнөөдөр 51 хүн эмчилгээнээс гарсан бол, халдвараар 245 хүн нас бараад байна. Буриад улс иргэддээ олон хүн цугларсан баар, цэнгээний газар, ресторан, үзвэр үйлчилгээний газруудаар явахгүй байхыг зөвлөхийн зэрэгцээ нийтийн тээвэр болон лифтэнд амны хаалт байнга, стандартын дагуу зүүх, гараа тогтмол угаахыг анхааруулж байна.




Холбоотой мэдээ