Буриадад өнгөрсөн хоногт 232 хүн халдвар авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриадын Бүгд найрамдах улсад батлагдсан шинэ коронавирусний халдварын тохиолдол 12975 болоод
байна. Үүнээс өнгөрсөн
хоногт 232 хүн халдвар авчээ.
Улаан-Үд хотод
нийт 8180 хүнд коронавирус илэрснээс өнгөрсөн хоногт 73 хүн халдвар авчээ. Нийт
8501 хүн эмчлэгдэн гараад байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар
135 хүн эдгэрч эмнэлгээс гарав. Өнгөрсөн хоногт 9 хүн нас барж, нийт 223 хүн эндээд байна.
Улаан-Үд хотод
өнөөдөр
цастай, нэмэх 3 градус байна.