Халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд мөнгөн тэтгэмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-05 09:15:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн эмч, мэргэжилтнүүдэд  мөнгөн тэтгэмж олгосныг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа гардууллаа.

 

Дэлхий дахинд тархаж буй COVID-19 халдвар Монгол Улсад анхны зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 8 сарын хугацаанд ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний 8 багийн нийт 92 мэргэжилтэн дотооддоо халдвар тархахаас урьдчилан сэргийлж ажилласан.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор гаргасан шийдвэрийн дагуу уг мөнгөн тэтгэмжийг гардуулсан юм.


Холбоотой мэдээ