ХӨСҮТ-д коронавируст халдвартай 12 гадаадын иргэн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-04 12:13:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсад энэ сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусний халдвар илэрчээ

 

Халдвартай иргэд 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, 11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн Тир ачааны жолооч аж. Тухайн хүн 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн юм. 


Ингэснээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 352 болжээ. Үүнээс 314 хүн эдгэрчээ.  ХӨСҮТ-д одоогоор 38 хүн эмчлүүлж байгаагаас 30 хүний биеийн байдал хөнгөн, 8 нь хүндэвтэр байна. Харин 68 хүн ажиглалт тандалт, эмчилгээнд байгаа аж.


Сүүлийн үед ачааны машины жолооч нараас коронавирусний халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлүүлж байгаагаас 12 нь гадаад иргэн байна" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дурдсан юм.


Холбоотой мэдээ