Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-30 15:01:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мишээл экспо төвд болж байгаа “ITM-2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг сонирхож, бизнес эрхлэгчидтэй уулзав.


Үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг 200 гаруй аж ахуйн нэгж, түүний дотор 18 аймгийн төлөөлөл оролцож үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл, “Ногоон зээл”, зочид буудал, жуулчны бааз, амралт, сувиллын газрын стандарт зэргийн талаар мэдээлэл солилцон, “Аялалын хөтөч-Ажлын байр”-ны өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, хээрийн аялалын тогооч нарт зориулсан сургалт зэрэг зохиох юм.


21 дэх удаагийн энэ үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ