ISO стандартын сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-10-30 08:39:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар “Чанарын менежментийн тогтолцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чанар”-ын стандартыг үйл ажиллагаандаа 2020 оны 05 дугаар сараас нэвтрүүлэн ажиллаж байна. 

Энэ хүрээнд “International standart academy”-д хүсэлт тавьсаны дагуу энэ сарын 26-28-ны өдрүүдэд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо, дотоод аудиторын сургалт зохион байгууллаа. Тус сургалтад ОБГ-ын 20 мэргэжилтэн хамрагдсан аж. Энэхүү сургалтын гол зорилго нь менежментийн тогтолцооны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний мэргэжилтнүүд бэлтгэхэд оршжээ.

“International standart academy”-ийн зөвлөхүүд, Олон улсын стандартын академийн сургагч багш нараас бүрдсэн мэргэшсэн аудиторууд сургалтыг удирдан зохион явуулсан байна. 

Холбоотой мэдээ