"Мерекс", "Багануур" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-29 18:46:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 29-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 34.2 сая төгрөгийн үнийн дүнтэй 193.946 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Мерекс" (MRX+11.76%) болон "Багануур" ХК (BAN+9.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шевро" (MVO-7.69%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-7.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 205.117 нэгж эрхийг 23.3 сая төгрөгөөр арилжжээ. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 үнэт цаасыг 1.2 сая төгрөгөөр арилжив.

ТOP 20 индекс 0.88 хувиар буурч, 17375.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,556,313,211,660.20  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ