Хээрийн түймэр гарч, 750 га талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-29 10:06:25

Дорнод /МОНЦАМЭ/. Баяндун, Булган суманд хээрийн түймэр гарч, нийт 750 га талбай шатжээ. Тодруулбал, Баяндун сумын Хайрхан багийн нутаг Угтамд гарсан хээрийн түймрийн улмаас 600 га, Булган сумын Хулсаншанд багийн нутаг Шар хад орчимд хээрийн түймрийн улмаас 150 га газар шатсан байна.

Хүйтний улирал болж, галлагаа эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн гал түймрийн дуудлага ихэсч байгааг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Онцгой байдлын газарт обьектын гал түймрийн дуудлага хоёр, обьектын гал түймрийн зөрчлийн дуудлага нэг, хээрийн түймрийн хоёр дуудлага ирсэн гэв. Энэ сарын 22-ны өдөр Хэрлэн сумын 2-р баг Тээвэрчдийн хороололд айлын байшин шатсан бол 24-ний өдөр 9-р багийн 14-р байранд гал гарчээ. Он гарсаар нийтдээ ой хээрийн түймрийн 36, объектын 49 дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ