Залуусыг эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-27 11:33:30

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед залуучуудын дунд өвчлөл нэмэгджээ. Тиймээс залуучууд аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхийг эмч нар зөвлөж байна. 

2020 оны 2 дугаар ээлжийн хугацаат цэргийн албаны татлага аравдугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд болсон. Аймгийн Засаг даргын 2020 оны А/486 дугаар захирамжийн дагуу Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын эмч Д.Мөнхбатаар ахлуулсан эмч, эмнэлгийн ажилтан гэх 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг сумдын цэрэг татлагын комисст ажиллалаа.

Энэ удаа 329 иргэн цэрэгт татагдсанаас 208 хүн тэнцсэн. Цэрэг татлагын үеийн эмчийн үзлэгээр мэс заслын гэмтэлтэй 42, зүрх судас, дотрын эмгэгтэй 28, чих хамар, хоолойн өвчлөлтэй 15 хүн байв. Мөн сэтгэц мэдрэлийн өвчлөлтэй 9, нүд, харааны өөрчлөлттэй 5, сүрьеэ өвчтэй 4, нийт 109 иргэн өвчний улмаас тэнцээгүй аж. Энэ нь залуучуудын дунд өвчлөл нэлээд байгааг харуулж байна. Иймд эрүүл мэндийг хамгаалах зөвлөмж, мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдах, эрт эмчлүүлэн, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэж Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын эмч Д.Мөнхбат хэллээ.   

Холбоотой мэдээ