Энэ онд Донбасст сонгууль явуулах боломжгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-24 11:19:38

КИЕВ. /TASS/. Энэ онд Донбасст орон нутгийн сонгууль явуулах боломжгүй, ирэх жил ч  мөн сонгууль болох эсэх нь тодорхой биш байна гэж Холбоо тогтоох бүлгийн улс төрийн дэд бүлгийн шинжээч Ольга Айвазовская мэдэгдэв.

"Энэ онд Донбасст сонгууль болох төлөв харагдахгүй байна. Урьдчилан таамаглах аргагүй олон нөхцөл байдал үүссэн учир ирэх жил юу болохыг хэлэх боломжгүй юм. Сонгуулийн урьдчилсан бэлтгэлийг хангах, тухайлбал аюулгүй байдлыг /хувь хүн, мэдээлэл, улс төрийн/ хангасан үед л сонгууль явуулах боломжтой" гэж тэрбээр дурдлаа.

Мөн ирээдүйд Донбасс бүс нутагт сонгууль явуулахад техникийн шинжтэй бэрхшээлүүд байгаа гэдгийг О.Айвазовская тэмдэглэн хэллээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ