"Сор", "Хөвсгөл алтан дуулга"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-23 17:53:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 23-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн 39,896,331 төгрөгийн үнийн дүнтэй 133.013 хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Сор" (SOR+5.45%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+2.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-8.60%) болон "Монгол Базальт" ХК (MBW-4.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 50 үнэт цаасыг 5 сая төгрөгөөр арилжив.

ТOP 20 индекс 0.29 хувиар буурч, 17396.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,565,227,034,988.36 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ