Монголын Арбитр 248 хэрэг маргааныг шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2020-10-23 16:47:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд Олон улсын арбитр үүсч хөгжсөний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улсад арбитрын байгууллага үүсэж хөгжсөний ойн баярын хурал МҮХАҮТ-ын Их танхимд болж байна. Ойг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын Арбитраас зохион байгуулан тэмдэглэж, Арбитрчдын чуулган, бизнесийн эрх зүй, арбитрын онол практикийн шинэ номуудын нээлт боллоо. 

Арбитр нь бизнесийн гэрээнээс үүдэлтэй хэрэг маргааныг шүүхэд очилгүйгээр, нэг шаттай хэлэлцэж, дэлхийн 160 гаруй оронд хүчин төгөлдөр шийдвэр гаргадаг байгууллага юм. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь сүүлийн 2 жилд нийт 248 хэрэг маргаан шийдвэрлэжээ.




Цаашид арбитраар үйлчлүүлэх бүх үйл ажиллагааг цахимжуулах, Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг шинэчлэх, арбитрын хараат бус байдлын журмыг боловсронгуй болгохоор ажиллаж буйг ойн баярын хурал дээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин онцлов. 



Холбоотой мэдээ