Сургуулийн дотуур байранд гал гарч 17 хүүхэд амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-24 09:46:44

БАНГКОК. /NHK/. Тайландын нутгийн хойд хэсэгт оршдог Чианграй мужийн дунд сургуулийн дотуур байранд гал гарсны улмаас 17 хүүхэд амиа алдаж, 5 хүнд хүүхэд түлэгдэж хүндээр бэртжээ.

Орон нутгийн цагаар оройн 11 цагийн орчим хүүхдүүдийг унтаж байхад гал гарсан байна.

Тус сургуульд 5-12 насны 140 гаруй охид сурдаг байжээ. Тэдний 38 нь ихэвчлэн бүтэн өнчин болон насанд хүрээгүй, эмзэг давхаргын хүүхдүүд байсан аж. Дотуур байр нь хоёр давхар, цутгамал бетон суурьтай модон байшин байжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ